Thursday, December 30, 2021

Алхам Урагш 2021 эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

 Монгол улсын гавьяат багш Удамзүйн ухааны доктор, профессор И. Пүрэвдорж багшийн нэрэмжит Алхам Урагш 2021 хурлын хураангуйн эмхэтгэлийг та бүхэнд хүргэж байна. 



Tuesday, February 9, 2021

СБД-ны 2-р курсын "Молекул эсийн биологи" хичээлийн лекцүүд

Их сургуулийн онлайн хуудас хандалт ихтэйн улмаас гацах, огт орохгүй байх зэрэг асуудал үүсч байгаа тул "Молекул эсийн биологи" хичээлийн лекцүүдийг байршуулав. 

Зөвхөн сургуулийн мэйл хаягтай хүмүүст лекц үзэх боломжтой болохыг анхаарна уу.

Лекц №1

Лекц №2
Лекц №3
Лекц №4
Лекц №5
Лекц №6
Лекц №7
Лекц №8

Friday, December 11, 2020

"Алхам Урагш 2020" эрдэм шинжилгээний бага хурал

Та бүхэн "АЛХАМ УРАГШ-2020" хурлын хураангуйтай танилцана уу

Tuesday, March 17, 2020

Биоинформатик дадлага

https://www.ispringsolutions.com/blog/5-test-makers-for-teachers-and-e-learning-developers#7

Monday, March 2, 2020

Анагаахын Биотехнологи

Анагаахын биотехнологийн шалгалтын асуулт:

Wednesday, February 19, 2020

Удамзүйн хичээлийн лекцүүд

Эмзүйн шаталсан ангийн 1-р курс болон болон Биоанагаахын 3-р курсын удамзүйн хичээлийн лекц.

1. Фармакогенетик ба хувь хүнд чиглэсэн анагаах ухаан


Шалгалтын асуултууд

Энд дарж шалгалтын асуултуудтай танилцана уу.


Monday, April 29, 2019

ГЕНОМИКС



АУ-ны доктор Ж.Жамбалдорж
4.1. Геномикс

            Организмын бүрэлдэх, эд эрхтэн үүсэх, эсүүдийн харилцан үйлчлэх, цаашилбал тухайн организмын оршин тогтнох, орчин нөхцөлд дасан зохицож амьдрах, өвчлөх, үхэх бүх үйл явц удмын материал буюу генээр зохицуулагддаг. Хэдийгээр эс бүр өөрийн өвөрмөц онцлогтой ч тухайн организмын генүүд ижил байдаг. Иймд удмын материалын өвөрмөц онцлогийг нэг удаа тогтоох нь цаашид өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах боломжийг бий болгодог.
            Геномиксын судалгаанд олон аргын тусламжтай ДНХ-ийн дараалал, генийн онцлогийг судалснаар өвчин эмгэгийн шалтгаан, тавилан, эмнэлзүйг таамаглах боломжтой болдог. Хэрэв орчин үеийн анагаах ухаанд эпигенетик, геномикс, транскриптомикс, протеомикс, метаболомиксын судалгааны аргуудыг цогц байдлаар ашиглаж чадвал илүү үр дүнтэй урьдчилан сэргийлэлт, эмчилгээ оношилгооны дэвшил бий болно.