Monday, April 29, 2019

ГЕНОМИКС



АУ-ны доктор Ж.Жамбалдорж
4.1. Геномикс

            Организмын бүрэлдэх, эд эрхтэн үүсэх, эсүүдийн харилцан үйлчлэх, цаашилбал тухайн организмын оршин тогтнох, орчин нөхцөлд дасан зохицож амьдрах, өвчлөх, үхэх бүх үйл явц удмын материал буюу генээр зохицуулагддаг. Хэдийгээр эс бүр өөрийн өвөрмөц онцлогтой ч тухайн организмын генүүд ижил байдаг. Иймд удмын материалын өвөрмөц онцлогийг нэг удаа тогтоох нь цаашид өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах боломжийг бий болгодог.
            Геномиксын судалгаанд олон аргын тусламжтай ДНХ-ийн дараалал, генийн онцлогийг судалснаар өвчин эмгэгийн шалтгаан, тавилан, эмнэлзүйг таамаглах боломжтой болдог. Хэрэв орчин үеийн анагаах ухаанд эпигенетик, геномикс, транскриптомикс, протеомикс, метаболомиксын судалгааны аргуудыг цогц байдлаар ашиглаж чадвал илүү үр дүнтэй урьдчилан сэргийлэлт, эмчилгээ оношилгооны дэвшил бий болно.