Wednesday, May 17, 2017

Курсын ажлын дадлагын удирдамж

Энэхүү курсын ажлын дадлагын удирдамж нь ЭЗБАС-ийн БиоАнагаах судлаач, молекул биологи мэргэжлийн ангийн оюутнуудад зориулагдсан болно. 


Дадлага
Оюутан бүр багшаас тухайн сэдвээр даалгавар авч, хичээлийн цаг дээр эрж хайж, бие даалтаар судалж  заасан хугацаанд электрон байдлаар багшид илгээнэ.

Үнэлгээ
- Сэдэв бүрт багш явуулсан материалд үндэслэн үнэлгээ өгнө. Шаардлагатай бол нэмэлт асуулт асууна.
- Заасан хугацаанаас хожимдуулсан тохиолдол бүрт оноо хасагдана.
- Хичээлийн төгсгөлд оюутнууд бүх сэдвүүдээр үнэлүүлсэн байх ёстой.

Хугацаа
Курсын ажил нь 6 сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн Даваа гаригийн өглөө 8 цагаас өмнө багшид илгээнэ. Долоо хоногт 2 сэдвийн даалгавар илгээгдэнэ.


1
Биоанагаахын судалгааны ёсзүйн тохиолдлуудтай ажиллах
Оюутан бүр багшийн өгсөн судалгаанд хэрэглэгдэх ёсзүйн тохиолдлуудтай ажиллана. Энэ талаар өөрийн дүгнэлт гаргана.

1- 16 хүртэлх насны хүүхдийг хамруулах

2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг судалгаанд хамруулахтай холбоотой ёсзүй

3- Ухаангүй хүмүүсийг судалгаанд хамруулах

4- Амьтны судалгаатай холбоотой ёсзүйн асуудлууд (хулгана харх)

5- Амьтны судалгаатай холбоотой ёсзүйн асуудлууд (нохой сармагчин)

6- Үр хөврөлийн үүдэл эс ашиглахтай холбоотой ёсзүйн асуудал

7- IVF-ийн ёсзүйн асуудал

8- Генийн эмчилгээний ёсзүйн асуудал
2
Судалгааны өгүүлэл, сэтгүүлийн импакт факторын тухай ойлголт
Оюутан бүр багшаас өгсөн чиглэлээр импакт фактор бүхий сэтгүүлүүдийн тухай бэлтгэж ирнэ.
- Тухайн чиглэлээр IF бүхий сэтгүүлүүдийн жагсаалт гаргах.
- Эхний 5 сэтгүүлийн тухай танилцуулга бэлтгэж ирэх.

         1.     Бодисын солилцоо

2.     Эс

3.     Генетик

4.     Популяцын генетик

5.     Молекулын анагаах ухаан

6.     Мэдрэлийн удамшлын эмгэгүүд

7.     Уушгины эмгэг судлал

8.     Зүрх судасны эрхтэн

9.     Халдварт өвчин

10. Генийн эмчилгээ

11. Үүдэл эс

12. Сүрьеэ

13. Молекул биологийн Туршилт судалгаа

14. Эсийн өсгөвөр

15. Геномикс
3
Биоанагаахын мэдээлэл цуглуулах, татах, хадгалах үйл ажиллагаа суралцах
- Мэдээллийн сангуудын талаар хайлт хийх, танилцуулга бэлтгэх

1.       SWISS prot

2.       UniProt

3.       MGI

4.       wwpdb.org

5.       Ensemble

6.       dbSNP

7.       DDBJ

8.       OWL

9.       www.ucsc.edu

10.   MethHC

11.   Methycancer.psych.ac.cn


13.   mirbase.org

14.   mirdb.org

15.   mirgator.kobic.re.kr

16.   mirmine
4
PUBMED, GenBank-ны үйл ажиллагаад суралцах
- Тухайн вэбсайтаас ген хайх, үр дүнг унших чадвар эзэмших
Генийн үр дүнг хуулах, боловсруулах чадвар суух
- ДНХ, РНХ, Уураг хооронд хувиргалт хийх чадвар суух
1.     AFF2

2.     Amelogenin

3.     BRCC3

4.     COX7B

5.     DAX1

6.     EIF1AX

7.     F8A1

8.     GATA1

9.     GJB1

10. GLUD2

11. H2AFB1

12. TSPY1

13. DAZ3

14. KDM5D

15. BPY2

16. PRKY
5
Судалгааны өгүүлэл орчуулж, үндэслэл, судалгааны аргачлалаар үзүүлбэр бэлтгэх
-  Суурь судалгааны загвар өгүүлэл орчуулах
6
Биоинформатикийн хэрэгсэл ашиглах дадлага
- Праймер зохиох, түүнийг шалгах
- Рестрикцын эсгэг сонгох
7
Биологийн дата боловсруулах, харьцуулалт хийх аргазүйд суралцах
-  Мэдээллийн санг ашиглах, төрөл зүйлүүдийн генд харьцуулалт хийх
8
Судалгааны өгүүлэл орчуулж, үндэслэл, судалгааны аргачлалаар үзүүлбэр бэлтгэх
- Эмнэлзүйн туршилт судалгааны загвар өгүүлэл орчуулах
9
Судалгааны өгүүлэл орчуулж, үндэслэл, судалгааны аргачлалаар үзүүлбэр бэлтгэх
- Өгөгдсөн сэдвээр ревью өгүүлэл орчуулах
10
Судалгаанд биологийн сорьц авах, хамруулахтай холбоотой таниулсан зөвшөөрлийн хуудас авах
- Оюутан бүр өөрийн төлөвлөсөн судалгааны таниулсан зөвшөөрлийн хуудасны загвар бэлтгэх
11
Судалгааны өгүүлэл орчуулж, үр дүн, дүгнэлт, хэлцэмж хэсгээр үзүүлбэр бэлтгэх
- Үр дүн, дүгнэлт, хэлцэмж илэрхийлэх үндсэн аргын тухай танилцуулга бэлтгэх
12
Лабораторийн шинжилгээний үр дүнг илэрхийлэх, дүгнэх аргууд суралцах
- Өгөгдсөн лабораторийн шинжилгээний үр дүнг унших 

No comments:

Post a Comment