Monday, December 8, 2025

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, УЗУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ "АЛХАМ УРАГШ 2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОГДЛОО

 

Магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил бичих, хэвлэн нийтлүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Молекул биологи - Удамзүйн тэнхим нь төгсөлтийн сургалтын оюутнуудын дунд жил бүр “АЛХАМ УРАГШ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг билээ. 

Монгол улсын Ардын багш, УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит "АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 сарын 05-ны өдөр 12 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Хурлын 1-р шатанд магистрантын 26, докторантын 8, нийт 34 илтгэл хүлээн авч 1-р шатны шүүгчдийн оноогоор шалгарсан 12 илтгэлийг 2-р шатны хурлаар хэлэлцүүллээ. Хурлын хүндэт шүүгчээр АУ-ы доктор, профессор Э.Баярмаа, АУ-ы доктор, профессор Ц.Одгэрэл, АУ-ы доктор, дэд профессор Б.Батболд нар ажиллав.

Зочин илтгэгчээр АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан “Дархлаа тогтолцооны нууц: Т зохицуулагч эс”, АУ-ы доктор У.Удвал “Aberrant activation of IL-6/JAK/STAT3/FOSL1 signaling induces renal abnormalities in a Xenopus model of Joubert syndrome-related disorders”, Монгол улсын Ардын багш, профессор И.Пүрэвдорж нар “РНХ интерференци” сэдвээр тус тус сонирхолтой лекц уншиж, олонд түгээлээ.

"АЛХАМ УРАГШ 2025" хурлын хэлэлцүүлгийн дүнд докторантын төрөлд “Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн үзүүлэлт болон бэртлийн эрсдэлийг тодорхойлсон дүн судалгаа” сэдвээр илтгэсэн судлаач М.Жадамба, магистрантын төрөлд “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч PM 2.5-ын түвшин ялгаатай бүсийн 12 настай хүүхдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг харьцуулсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач Б.Ичинхорлоо, ханын илтгэлийн төрөлд “Danio rerio загасны хөврөлийн хөгжилд хромын нөлөөг судалсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач О.Бүжинлхам нарын илтгэл шалгарлаа. 

Илтгэлийн хураангуйг бэлтгэн хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээсэн бөгөөд та дараах линкээр орж танилцах боломжтой. 

Холбоос: 

Хурлын хураангуйн линк 

"АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцсон Г.Явуухулан захиралтай "Bonavita" ХХК, Ц.Халиун захиралтай “Аялуун фарм” ХХК, Л.Баярсайхан захиралтай “Протлаб” эмнэлзүйн лаборатори, Б.Очбадрах захиралтай "FORMORE" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.



Monday, December 9, 2024

Алхам урагш 2024 илтгэлийн хураангуй

Та бүхэнд Алхам Урагш 2024 хурлын хураангуйг танилцуулая. 


 

Friday, November 29, 2024

Говь-Алтайн багш нарын МБ сургалт

 Сургалтын үеэрх зарим материал оруулав. 


' Лекцийн pdf файл: Энд дар

1. Доорхи генүүдээс нэгийг сонгон авч GENBANK-аас хайлт хийж үүрэг үйл ажиллагааг тодорхойлно уу.

ADRB2, ACE, TGF, HOXD, PIN, INSR, IGF1, TNF, AGER,

2. Дараах дарааллыг BLAST ашиглан ямар организмын гаралтай, ямар үйл ажиллагаатай генийн хэсэг болохыг тодорхойл.
GAGGCTGAGTCCTGCTCAGGGCTTCGGACACTACAGATCCTCCTCCAGCAGGGGATC
CGGGAACCCAGGACTCCTTGGTAGTGCACATCGAGGAAGCCGAGTAGGGACATGGGTGCCTCGGACCCAG
GCCCCAGATCGCCTTCGGAGCCCCGGAGCCCCTCACTTCCCGCGCTTCGTTAAGGAAGGGCAGGCATCTA
GGGGCGCCAGGTAGGTGCAGAAAGGCAGGGAGGGAAAGGAAACTGCACCCAACCCAGCAGTGTCCGGCTG
CCCTGGTTGTGGAAACAGGATAGGAGTAAAGAGGAAGGGGCTGGGGCAAGGCGGGGGCTCACCGCGAGGC
TGAAAGCCGGCCTCTCAACGTCAGAGCCTGGCAGCTAGGAGAGCAATCTGAGAAGCGAATTCGTTTTTCA
CCAACCGAAAGCAATTGAAGCTGTCTCCCCGCACCGCTTCCCAGGAAGTAATTTTTCAGGAGATGGGCGC
TCCCTGCCTAGCTGGTGGGGAGGCGAGAGGCCTGGTTCCTGCGGCCCTCCGCGCCGGCAGAGAACAGAAG
GTCTTTCCCGGAGCCGGGAGCCGGAGGCACGGGGTAGCCCCCGGGTCCTTTGCGGCCCCGCGCGAGCGGC
AAGTTCCGGCGCGGCCTGTGTCGTCGCCGCTACTCACTGTCATCGCTGCCGTGCCTCAGCCACTTCTGGT
CACACCTGCACCGCAAATAGTTGCCTTTTCCTTTCAACTGGCAGCCGGGAGTAGGGGGAAGCAGCTCGAG
CCGGCGTCCCCCGGCCCACCCCGAAAATCCTCAGC

3. ДНХ-ийн дарааллуудыг MULTALIN ашиглан харьцуул.Үр дүнг тайлбарла.

>Seq1
CTATATTTTAGATAGATGAATAGCTAGCTACGATTTTTTCTAGCTCTCTCCCCTTCTTCGATC

>Seq2
CCTCTTTATATATATAGATAGTAGCTGATCGTAGTTTTTTCTAGCTAGTCGATGCTA

4. Нэг нуклеотидын полиморф хэлбэлзэл, мутацийн байрлалыг ДНХ дээр тодорхойл. Мөн ямар өвчинтэй холбоотойг заа. dbSNP
rs1045642, rs74474326, rs3887820, rs2279020, rs10815018, rs1051730, rs7937

5. Тухайн ННП ын харгалзах генийн бүтцийг тодорхойл. Ensembl browser





Wednesday, September 25, 2024

Premed Lecture 3

 <a href="https://vote.pollcode.com/76721139">Which one is the right pathway of the central dogma of Molecular biology? </a>

Wednesday, December 6, 2023

Алхам урагш 2023 илтгэлийн хураангуй

Та бүхэнд Алхам Урагш 2023 хурлын хураангуйг танилцуулая. 


 

Monday, November 6, 2023

Журнал клуб

2023-11-6 ны журнал клубын илтгэл



Wednesday, September 27, 2023

БАСIII - MB

Биоанагаахын 3-р курсын Молекул биологийн хичээлийн лекцүүд


 

- Протеомикс.       Энд дар

- Метаболомикс.    Энд дар

- Үүдэл эс.         Энд дар

Molecular and cellular biology for English class

 Lectures:


1. Basic principles of molecular biology, A Structure, and organization of nucleic acids (DNA and RNAs)

Click here

2. The DNA replication and transcription

Click here

3. Translation, structural and regulatory genes and the human genome

Click here

4. The regulation of gene expression 

5. Structure and role of cell skeleton (microtubules, intermediate filament, and actin filament), cell junctions, extracellular matrix, and cell adhesion molecules 

6. Cellular transport, export and sorting of proteins, vesicular transport, secretion and endocytosis, cell cycle and its molecular mechanism, Cell cycle Control, cyclin and cyclin-dependent kinases (CDKs), apoptosis

7. DNA extraction, PCR, gel electrophoresis, restriction enzymes, hybridization, DNA sequencing, and gene therapy 

8. DNA damage and mutation, intrinsic and extrinsic factors, classification of mutations, DNA repair mechanisms, and human disease

Click here



Friday, September 1, 2023

МБО - БАС5 лекцийн материал

2023 - 2024 оны хичээлийн жилд БАС5-н МБО хичээлийн лекцийн файлууд:


Гел электрофорез                 Энд дар 

Нуклейн хүчил ялгах           Энд дар

Полимеразын гинжин урвал      Энд дар

Сангерын арга                       Энд дар

NGS ДНХ-ийн дараалал тогтоох.  Энд дар        

Гибриджүүлэг                   Энд дар

Микроаррэй              Энд дар

Эсийн өсгөвөр             Энд дар


Thursday, December 30, 2021

Алхам Урагш 2021 эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

 Монгол улсын гавьяат багш Удамзүйн ухааны доктор, профессор И. Пүрэвдорж багшийн нэрэмжит Алхам Урагш 2021 хурлын хураангуйн эмхэтгэлийг та бүхэнд хүргэж байна. 



Tuesday, February 9, 2021

СБД-ны 2-р курсын "Молекул эсийн биологи" хичээлийн лекцүүд

Их сургуулийн онлайн хуудас хандалт ихтэйн улмаас гацах, огт орохгүй байх зэрэг асуудал үүсч байгаа тул "Молекул эсийн биологи" хичээлийн лекцүүдийг байршуулав. 

Зөвхөн сургуулийн мэйл хаягтай хүмүүст лекц үзэх боломжтой болохыг анхаарна уу.

Лекц №1

Лекц №2
Лекц №3
Лекц №4
Лекц №5
Лекц №6
Лекц №7
Лекц №8

Friday, December 11, 2020

"Алхам Урагш 2020" эрдэм шинжилгээний бага хурал

Та бүхэн "АЛХАМ УРАГШ-2020" хурлын хураангуйтай танилцана уу

Tuesday, March 17, 2020

Биоинформатик дадлага

https://www.ispringsolutions.com/blog/5-test-makers-for-teachers-and-e-learning-developers#7

Monday, March 2, 2020

Анагаахын Биотехнологи

Анагаахын биотехнологийн шалгалтын асуулт:

Wednesday, February 19, 2020

Удамзүйн хичээлийн лекцүүд

Эмзүйн шаталсан ангийн 1-р курс болон болон Биоанагаахын 3-р курсын удамзүйн хичээлийн лекц.

1. Фармакогенетик ба хувь хүнд чиглэсэн анагаах ухаан


Шалгалтын асуултууд

Энд дарж шалгалтын асуултуудтай танилцана уу.


Monday, April 29, 2019

ГЕНОМИКС



АУ-ны доктор Ж.Жамбалдорж
4.1. Геномикс

            Организмын бүрэлдэх, эд эрхтэн үүсэх, эсүүдийн харилцан үйлчлэх, цаашилбал тухайн организмын оршин тогтнох, орчин нөхцөлд дасан зохицож амьдрах, өвчлөх, үхэх бүх үйл явц удмын материал буюу генээр зохицуулагддаг. Хэдийгээр эс бүр өөрийн өвөрмөц онцлогтой ч тухайн организмын генүүд ижил байдаг. Иймд удмын материалын өвөрмөц онцлогийг нэг удаа тогтоох нь цаашид өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах боломжийг бий болгодог.
            Геномиксын судалгаанд олон аргын тусламжтай ДНХ-ийн дараалал, генийн онцлогийг судалснаар өвчин эмгэгийн шалтгаан, тавилан, эмнэлзүйг таамаглах боломжтой болдог. Хэрэв орчин үеийн анагаах ухаанд эпигенетик, геномикс, транскриптомикс, протеомикс, метаболомиксын судалгааны аргуудыг цогц байдлаар ашиглаж чадвал илүү үр дүнтэй урьдчилан сэргийлэлт, эмчилгээ оношилгооны дэвшил бий болно.